Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн жилийн цалин 225 сая вон боллоо

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 16
 Энэ онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний авах цалинг өнгөрсөн оныхоос нь таван сая воноор нэмэгдүүлэн 225 сая воноор баталсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Төрийн албан хаагчдын цалинг нэмэх төлөвлөгөөг тус улсын Засгийн газар өнөөдөр баталсан аж. Уг төлөвлөгөөнд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний цалинг таван саяар нэмж тусгасан байна.
Тэгвэл энэ онд тус улсын Ерөнхий сайд 174 сая вон, шадар сайд 131 сая воны цалин авах бол засгийн газрын бусад сайд нар нь 131 сая воны цалин авах аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх