Сар шинийн зад хямдрал цахимаар явагдана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2018 01 сар 27

Удахгүй болох сар шинийн баярыг угтан “Цахим худалдаа эрхлэгчдийн төв”-өөс хэрэглэгчдэдээ зориулж “Цагаан баасан гараг”-ийн зад хямдралыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа тухай өчигдэр хэвлэлийн хурал хийлээ.  Тодруулбал, тус онлайн худалдаа хоёрдугаар сарын 01-ний 23.59 цагаас эхлэн хоёрдугаар сарын 02-ны баасан гарагийн 23.59 цагт өндөрлөх юм байна. 

Иргэд гоо сайхан, эрүүл ахуй, хувцас хэрэглэл, гэр ахуй, тавилга гээд өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүнийг онцгой хямд үнээр худалдан авч, гэртээ түргэн шуурхай хүргүүлэх боломжтой. Цахим худалдаагаар Монголчуудын танил болсон: 

  • Mild.mn 
  • Mmarket.mn 
  • Emonos.mn 
  • Shuud.com  
  • Megashop.mn 
  • Shoppy.mn 
  • Beautysecrets.mn 
  • Rio.mn 
  • Zen Art.mn сайтууд нэгдэн хямдралтай худалдааг зохион байгуулж буй ажээ. 


Цахим худалдаа хөгжлийн төвийн захирал Т.Солонго,
 Сар шинийн баяр ойртох тусам хотын замын хөдөлгөөн удааширч, худалдаа үйлчилгээний  төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг учир завгүй иргэдийнхээ ачааллыг хөнгөвчилж, иргэддээ туслах үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулах санаачилга гаргасан. Цахим худалдаа эрхэлдэг сайтууд хамтарч гар утсаа ашиглан худалдаа хийх боломжийг олгож байгаа бөгөөд цагаан баасан гарагт  худалдан авсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийг KGB хүргэлтийн компани хариуцан ажиллана. Сүүлийн жилүүдэд онлайн худалдан авалт нэмэгдсээр байгаа. Манай жижиглэн худалдааны зах зээлд 30 тэрбум төгрөгийн бараа эргэлт явагддаг. Энэ нь зах зээлийнхээ 0.2 хувь гэж үздэг бөгөөд бид энэ тоог хоёр хувь болгор зорилго тавин ажиллаж байна.

Mmarket онлайн худалдааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун, Бид 2014 оноос Монголд онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Америкт “Black friday”, Хятадад жил бүрийн 11 сарын 12-нд онцгой хямдралтай худалдаа явуулж олон тэрбум долларын бараа бүтээгэхүүний борлуулалт хийдэг. Үүнийг худалдан авагч, үйлдвэрлэгчдээ дэмжсэн талархлын баяр гэж үздэг. Ммаркетаас захиалга хийсэн бүх хэрэглэгчдээ бараа бүтээгдэхүүнийг нь үнэ төлбөргүй хүргэж өгнө, мөн бэлгийн урамшуулалтай. Хөдөө орон нутаг руу аль ч аймаг, суманд “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж хүргэлт хийдэг.

Shoppy.mn  төвийн төвийн гүйцэтгэх захирал А.Золжаргал, Манайх бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний онлайн худалдаа явуулдаг. Цагаан баасан гарагт бараа бүтээгдэхүүндээ 10-50 хувийн хямдрал зарлана.

Emonos.mn онлайн худалдааны төвийн маркетингийн ахлах мэргэжилтэн М.Бямбацагаан, Бид   сайтаараа дамжуулан эмийн онлайн худалдааг явуулдаг. Мөн 24 цагийн турш 18001883 дугаарын утсаар захиалга хүлээн авч, хүргэж үйлчилдэг. Гэр хороолол, автобусны буудлаас хол газартч хүргэлт хийдэг. Өнгөрсөн жил бид 1000 гаруй хүнд захиалгаар бараа бүтээгдэхүүн хүргэж үйлчилсэн. Цагаан баасан гарагт Монос  эмийн сан бараа, бүтээгдэхүүндээ 20 хүртэл хувийн хямдрал зарлана.

KGB Tegbe хүргэлтийн хүргэлтийн газрын ерөнхий менежер М.Мөнх-Эрдэнэ, Манайх Монголд анх удаа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд онлайн худалдаа эрхлэгчдэд хүргэлтийн үйлчилгээ явуулж байна. Бид хэрэглэгчдэдээ хямдралтай үнээр WHAT 3 WORDS хэмээх хаягжилтын аппликэшн ашиглан очих газрыг тогтоож түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг гэв.

Цагаан баасан гарагийн дээр тогтсон цагт Whitefriday.mn сайт ажиллах бөгөөд хямдралын хугацаа дууссанаас хойш иргэд дээрх есөн сайт тус бүрт нэвтрэх онлайн худалдан авалт хийх боломжтой. Монгол анх удаа зохион байгуулж буй энэ аянд үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгжүүдийг нэгдээч ээ хэмээн уриалав.

-Онлайнаар бараа захиалаад хохирсон иргэд нэлээд байдаг. Ийм найдваргүй худалдаанаас яаж сэргийлэх вэ? 
-Фэйсбүүкээр худалдаа хийхэд ямар нэг хууль эрх зүйн харилцаа явагддаггүй. Харин онлайн худалдааны сайтууд тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулдаг тул иргэдийн гомдолд үндэслэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм. Тиймээс мэргэжлийн цахим үйлчилгээний төвд хандах нь эрсдэлгүй хэмээн Mmarket онлайн худалдааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун тайлбарлав. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх