Өгөөжгүй хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийг бухимдуулах хэрэг байна уу

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 20 ・ 2

Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд санаа нь зөв боловч хэрэгжилт, бодит байдал дээрээ эхэлсэн шигээ дуусч байгаа төсөл нэг ч алга гээд хэлчихэж буруутахгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг засгийг удирдагч байхдаа "үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч үнийн хөөрөгдөлд оруулж хэдэн хувийн хэвшилийн копаниудын халаасыг зузаатгаж өгснөөс ард түмэнд өгөөжөө өгөөгүй. Мөн "ЭЗЭН-100" хөтөлбөр хэрэгжилт амь тарианаас дор үйлчилсэн. 

"ЭЗЭН-100" хөтөлбөрийн санхүүгийн талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зардал мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан гэж түмний амыг тагласан. Тэгвэл мөн л Засгийн газраас санаачлан гарч ирсэн 888 компанийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулсан. "Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д хамрагдаж эх орондоо үйлдвэрлэл эрхлэх байв. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжилт нэр шигээ сайхан явагдсангүй ээ. 

"Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон төслүүд өдгөө нэгэн ч хэрэгжээгүй л байна. Хэдхэн хоногийн өмнө 888 төсөлд шалгарсан аж ахуйн нэгж компаниуд нэгдэн төрийн бус байгууллага байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн. Төсөлд хамрагдах 888 компанийн нэр гарч дугаарлагдсан байгаа бөгөөд одоогийн байдлаар 154 компани 159 тэрбум төгрөгийн зээлийг авчээ.

Харин бусад компаниудын хувьд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн хэдий ч Засгийн газраас санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар зээлээ авч чадахгүй байгаа гэнэ. Дээрх компаниудын нэг болох хаягдал хуванцар, модны үртэс ашиглан барилгын хавтан, хар паниар орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж буй “Люкс констракшн” ХХК хувьд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хэдий ч одоо хүртэл зээлээ авч чадаагүй байна. Уг компани нь 1.2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс  400 саяыг нь өөрсдөө гаргаж 800 сая төгрөгийн зээл хүссэн ажээ. Гэтэл Засгаас орж ирэх санхүүжилт гацсанаас үйл ажиллагаа явуулах зардалгүй болчихсон гэнэ.

Иймд Засгийн газрыг уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа идэвхитэй явуулахыг шаардахаар болжээ. Шинэчлэлийн засгийн сүр нэртэй төслүүд иргэдийг бухимдуулж, чирэгдэл учруулж байна. 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Туул / 2014 11 сар 29/

    Бух тендерийг алтанхуягын амраг садан урдах хойдохын нийлсэн эхнэр хуухдууд нь хувааж идсэн шуу дээ худлаа зарлаад бгаа нэр зуугээд яах нуу дээ Гай чинь

    Хариулах
  • Туул / 2014 11 сар 29/

    Бух тендерийг алтанхуягын амраг садан урдах хойдохын нийлсэн эхнэр хуухдууд нь хувааж идсэн шуу дээ худлаа зарлаад бгаа нэр зуугээд яах нуу дээ Гай чинь

    Хариулах