“Соёолон мордоорой” гэж команд өгсөн дэд сайдад Засгийн газар хариуцлага тооцож чадах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 28 ・ 9

“Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд болсон. Энэ уралдаан сунжирч, соёолон нас нь шөнийн харанхуйд үргэлжилснээр 16 хүүхэд мориноос унаж, бэртэл гэмтэл авсан юм.

“Дүнжингарав-2018” яагаад шөнө уралдсаныг харуулсан нэгэн бичлэг хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр явж байна.

Бичлэгт соёолон мордохын өмнө ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар уралдааныг зохион байгуулагчдад хандаж, уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй талаар анхааруулсан байна.

Гэтэл “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Соёолон мордоорой” гэж чанга яригчаар зарлаад л харанхуйд болсон уралдааныг эхлүүлжээ. Ингээд урьд хожид болж байгаагүй эмх замбараагүй, хараа хяналтгүй морины уралдаан үргэлжилсэн байгаа юм.

 

Албаны хүмүүсийн өгч байгаа тайлбараар ММСУХ-ноос “Дүнжингарав-2018” уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гэж байгаа. Тиймээс баруун аймгуудад томилолтоор ажиллаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх уралдааны маргааш буюу энэ сарын 19-ний өдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооц гэж утсаар үүрэг өгсөн байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий байгууллагуудын саналыг авч эхэлсэн байна.

Энэ явдлаас хойш арваад хонолоо. Хариуцлага, шийтгэлийн асуудал таг чиг. Учир мэдэх хүмүүсийн ярих нь, “…Танхимд нь ажиллаж байгаа дэд сайдад юу гэж хариуцлага тооцох вэ дээ. Асуудал ингээд сураг алдарна” гэж байна.

Гэхдээ Засгийн газрын зарим гишүүн ингээд чимээгүй өнгөрөхийг дэмжихгүй бололтой. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “…Энэ уралдааныг зохион байгуулж оролцсон хүмүүс нь төрийн албан хаагчид байгаа нь харамсалтай. Цаашид төрийн албан хаагчдыг хурдан морь уралдуулах, уралдаан зохион байгуулж, оролцохыг хориглох шаардлагатай гэж үзэж байна” гэжээ. Юутай ч дэд сайд нь “Соёолон мордоорой” гээд команд өгчихөж, Засгийн газар хариуцлага тооцож чадах уу гэж олон хүн асууж сурч байгаа бололтой.

 

Б.Дамдин-Очир

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 60terbym / 2018 03 сар 30/

    Al al

    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 30/

    чадахгүй,яагаад гэвэл ард нь нам нь дарга нь байгаа

    2
    Хариулах
  • Ү Ли Дао / 2018 03 сар 30/

    Эдэнд арга хэмжээ авах төр засаг хууль дүрэм гэж байхгүй болсон.Монголын төр өтөөр дүүрсэн өмхий жорлон нэгэнт болсон.

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 29/

    hariutslaga tootsoh heregei dee ard tvmen harj l baigaa odoo bid duugvi baihgvi shv gedegiig hatuu anhaaruulii

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 28/

    тэрбум тэрбумын хулгайч нар нам дагасан цүнх баригчид өөр яаж тансаглаж байгаа бол, бурхан гэсгээх л байх

    1
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 28/

    аргаа барсан даварсан төрийн тэжээврүүдийн зугаа цэнгэлийг болиулаач ээ, АРДЫН НАМ АА

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 28/

    Ийм үл бүтэх этгээдийг тэр энэ нам тэрний энэний хүн гэхгүйгээр дахин төрд шургалах боломжгүйгээр зайлуулах хэрэгтэй,хэрэв ийм этгээдэд арга хэмжээ авч чаддаагүй юм бол тэр албан тушаалтан учраа хэлээд өөрөө зайлах хэрэгтэй.

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 28/

    Сахилга хариуцлага гэж ярьдаг сүр данзанг яаж хариуцлага тооцохыг харья,

    2
    Хариулах
  • Зочин / 2018 03 сар 28/

    Ийм тодорхой асуудалд.ийм хариуцах эзэнтэй,ийм хууль зөрчсөн,ийм иолон хүүхдийн амь нас эрүүл мэндэд дэндүү хариуцлагагүй,дэндүү дураараа ,дэндүү бүдүүлэг аашлаж хандсан тэр дэд сайдыг албан тушаалаас нь зайлуулаж,зохих арга хэмжээ авахад юунд нь түдгэлзээд удаад байгаа юм бэ?

    1
    Хариулах