Ч.Сайханбилэг томилогдсон өдрөө хамгийн түрүүнд МАН -ыг засагтаа урьжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 21 ・ 5

сайханбилэг  Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар 45 настай Ч.Сайханбилэг томилогдов.

Тэр ажлаа хүлээж авахдаа "аль болох хурдан гэсэн цаг хугацааны хэмжээсээр ажиллах" -аа андгайлан тангарагласан. Ажлаа хүлээн авсан өдрөө Засгийн газраа хуралдуулав. Бас зарим шийдвэрүүдийг ч гаргаж амжсан байна.
                 Хамгийн түрүүнд МАН -ыг өөрийн Засгийн газартаа орох урилгыг ажлаа хүлээж авсан өдрөө илгээжээ. Тэр аль болох хурдан гэсэн цаг хугацааны хэмжээсээр ажлаа эхэлжээ.
Сонирхолтой нь МАН -ынхан түүний хамгийн түрүүний урилгад яаж хандах нь тодорхойгүй аж. Бодвол өөрсдийн яриад байсан бодлогын асуудлаар хэрхэн ойлгоцлох, зөвшилцөхөөс бүх зүйл шалтгаалах байх. АН -д бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг гэж бий. Харин МАН -д тийм ажлын хэсэг байдаг эсэх нь тодорхойгүй. Удирдлагын хүрээнд ярилцаад бүлэг, Бага хурлаараа хэлэлцээд шийдвэрлэх биз дээ.
            АН дахь эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол эхлээд МАН -тай ойлгоцлож зөвшилцөх ёстой. Тэгээд дараа нь "Шударга ёс" эвсэл, ИЗНН -уудтай ярилцах төлөвлөгөөтэй гэнэ. Хэдийгээр АН -ын ҮЗХ бүх намуудтай зөвшилцөхийг үүрэг өгсөн ч түүнийг Ч.Сайханбилэг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй. Хэрэв МАН -тай бодлогын зөвшилцөл хийж чадвал "Шударга ёс"-гүйгээр цааш явна гэсэн үг л дээ. Ийм тохиролцоог УИХ -ын гишүүн С.Баярцогтыг хийж эхэлсэн гэж эх сурвалж тайлбарлав. Үнэн бол АН, МАН -ын хоорондын гол гүүр зуучлагч нь С.Баярцогт байх аж. Өмнө С.Баярцогт АН, МАН хоёр хамтрах ёстой гэж нэг биш удаа мэдэгдсэн. Тийм бодлого гаргаж байсан. Одоо түүнийгээ ажил хэрэг болгох түүхэн цагийн өмнө ирлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 22/

    Bayartsogt Mynganbayartai ****** ohin erguuldgeeree yag adilhan, iim samuun yomnuud turiin tolgoid baihaar yaj tur n oligtoi baihav, Bayartsogt ehneree angaihad 100 say tugrug am ruu n hiichdeg ****oor tsaadah n duugarch chaddagguin gene lee uruvdultei avgai

    Хариулах

  • bi mongol / 2014 11 сар 22/

    Oюутолгойг идэж ханаагүй ахиад хэд хэдэн ОРД газар ашиглах талаар ярьж байдаг. Өндөр сайд, Алтанхуяг, Баярцогтой нийлээд нэмж хэдэн орд газраа гадныханд өгөөд өөрсдөө ******таггүй баяжиж, гадаадад ОФФШОР ОФФШОР ОФФШОР данс нээх санаархал байна уу. Үлдсэн 1 жил гарангийн хугацаанд шинээр орд газар аш

    Хариулах
  • өвөө / 2014 11 сар 22/

    Ёстой шал дэмий,одоо залуу хүн яаж ажиллахаа харуулах цаг өмнө чинь ирчихээд бна.Их хуралаас хүн олдохгүй бол гаднаас чадалтай залуусыг ЗГ-н бүрэлдэхүүндээ оруулвал нэр хүнд чинь өснө.Харин зөвлөхөөрөө хашир хүн авах нь маш хэрэгтэй.Экс ЕС нар зүгээр.

    1
    Хариулах