"Тэнгэрийн модун ТББ"-аас санаачлан Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор Казакстан улсын алдарт "Рекитр-2" кино нээлтийг Монголдоо хийж үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
Үүний үр дүнд Монгол кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон билээ. Тэгвэл тус ТББ-ын тэргүүн Г.Батхүү Монгол кино урлагийг дэлхийн тавцанд гаргах хоёр дахь алхамаа амжилттай хийжээ. Тэрээр ОХУ-д тэргүүлэгч "М55" кино фильмтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.