Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 23
Шинэ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа “Засгийн газрын шийдвэр бүр таалагдах албагүй” гэж мэдэгдсэн.
Үнэхээр ч шинэ Засгийн газар эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулахын тулд улстөржилтөө хойш тавьж, эдийн засгийн үүднээс бүхий л шийдвэрийг гаргах шаардлагатай. Энэ хүрээнд шинэ Засгийн газрын хамгийн эхний хүнд, хэцүү шийдвэр нь төсвийг танах байх бололтой.
Ирэх он эдийн засгийн хувьд хүнд хэцүү, орлого тасалдах магадлал өндөр гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тийм учраас төсвийн орлогыг багаар төлөвлөх ёстой гэж байсан. Гэсэн ч парламент төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөг байхаар баталсан. Харин зарлагыг 7.5 их наяд төгрөг, алдагдал 430 гаруй тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэж байгаа юм. Парламент зарлагыг 100 гаруй тэрбум төгрөгөөр танаж баталсан нь урьд өмнө нь тохиож байгаагүй зүйл. Тийм учраас парламент төсвийг батлахдаа ажил хэрэгч, хэмнэлттэйгээр баталж чадсан гэж буй. Гэхдээ ирэх онд орлого санасан хэмжээнд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа “Ирэх онд бид хүссэн хүсээгүй төсвийг орлого талд нь 1 их наяд гаруйгаар бууруулах шаардлагатай. Орлого буурч байгаа учраас зарлагыг ч бас эргэж харна” гэсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар он гараад төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирэх нь.
Ингэснээр төсвийн орлогыг 1 их наяд гаруй төгрөгөөр бууруулах бололтой. Зарлагыг ч бас мөн тэр хэмжээнд бууруулж тооцох нь. Орлогын төсөөллөө бууруулах амархан ч зарлагыг ингэж бууруулна гэдэг хүнд хэцүү шийдвэр болно. Хөрөнгө оруулалтуудыг царцаана, төсвийн ажилчдын тоог бууруулна, цалинг нь бууруулна гэх мэт. Энэ утгаараа хүнд хэцүү шийдвэр болно. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлийг даван туулах, мөнгөний бодлого, төсвийн бодлогын уялдаа, холбоог хангахын тулд ингэж хийхээс өөр аргагүй биз ээ. Мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэх гэж байгаа үед төсөв тэлчихвэл хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Хэрэв хатуу бодлого хэрэгжүүлбэл, энэ нь ард түмэн, бизнес эрхлэгчдэд бүр ч хэцүү тусна. Тийм учраас Засгийн газар хоёр адилхан муу зүйлээс арай гайгүй мууг нь сонгож байгаа юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.