“Эко”-гийн барьсан орон сууц нурж мэдэх нь

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 27 ・ 3
 

Экогийн оршин суугчид өдгөө ч зутруу, үерийн байдалтай аж төрж байна. Зуны турш усны гутал өмсөж, гараашдаа орж гарсан тэд өдгөө энэ хэвээрээ аж төрөх боллоо.

Элитүүдийн хотхон гэгдэх “Маршал таун” хорооллын хэдэн хэдэн байрны доороос хөрсний ус нэвчиж, гараашийн давхрууд байнгын устай байх болжээ.  Оршин суугчид автомашинаа байрлуулах нь битгий хэл орон сууц нь нурах вий, суулт өгсөөр нэг л өдөр аймшигт зүйл тохиолдох вий гэхээс сэтгэл нь түгшиж амьдрах болжээ. Иргэдийн амар тайван амьдрах, тух тухтай аж төрөх тухай ойлголт тэнд үгүй болоод удаж байна. Ийм орон сууцыг хүлээж авсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та ч бас хариулт хэлж хариуцлага хүлээх учиртай болов уу.

  • 1
  • 2
  • 3

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бодлын хулгайч / 2018 09 сар 27/

    тэнэгүүдийн буруугаас ард түмэн хохирно. тэдэнд мөнгө л хэрэгтэй. төр засаг анхаарч зөв мэргэн шийдээ гаргах хэрэгтэй. туулын хөвөөнд нэг ч барилга барьж болохгүй. байгаль эх нэг л өдөр хариугаа авна. бодохоос аймаар !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 27/

    ТУУЛЫН САВ ГАЗРУУДЫГ ИХ ОНГИЧООД БВАЛ ТУУЛ НЭГ Л ӨДӨР ХӨМӨРНӨ ДӨӨ

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 27/

    ГОЛЫН САВ газар тэгэхгүй ЯАХ юм БАРИЛГЫН ШУНАЛТАНГУУД Дараа нь хичнээн хүн ҮХЭХИЙГ ТООХГҮЙ ШДЭЭ

    Хариулах