Ерөнхий сайдын сайхан эхнэрийн алдаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 24 ・ 4

Төрийн өндөр дээд алба хашиж байгаа эрхэмийн гэргий нар  ч төрт ёсны уламжлал, түүх соёлоос суралцаж, бие хэрхэн авч явах вэ гээд өөрийгөө цэгнэж явах шаардлага гардаг. Би ингэж сураагүй, чөлөөтэй байна  гээд өөрийнхөөрөө байхаар зүтгэх тийм ч зохимжтой биш. Тэр дундаа төрийн гурван өндөрлөгийн гэргий нараас хариуцлага, бие цэгцтэй авч явах байдал гээд олон зүйлийг шаардана. Үг, үйлдэл бүртээ хянамгай байхаас аргагүй   гэсэн үг л дээ.

 

Учиргүй мундаг байдаггүй юмаа гэхэд алдаа гаргахгүй, эр нөхрийнхөө имижэд хасах оноо авчраад байхгүй, гадаадад айлчлалаар явахад монголчуудын нүүрийг улайлгахгүй байвал болох нь тэр.

Одоогоор төрийн тэргүүн нарын гэргий нараас нэг айхтар ноцтой алдаа гаргасан нь тэр бүр анзаарагддаггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х. Болормаа угаасаа даруухан эмэгтэй, мэргэжилдээ шаггүй, өнчин олон хүүхэд асрамжлах ажлаа хийгээд тэр бүр арга хэмжээнд  оролцоод ч байдаггүй. Хааяа хааяахан томоохон арга хэмжээнд оролцож, зарим гадаад томилолтод дагаж явдаг. Сүүлийн үед үснийх нь засалт, цулгуй өнгийн дээл нь зохиж  донжтой, ихэмсэг харагдах болсон байна лаа.

 

УИХ-ын дарга З.Энхболдын гэргий   Т.Бат-Өлзий Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын   газрын даргаар ажилладаг. 

Ц.Нямдорж сайдын үед л тус яамны Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан ч  түүнийг Х.Тэмүүжин сайд  багтаа үлдээсэн.Чадварлаг хуульч бүсгүй ерөнхийдөө эршүүд талдаа. Гоёж гоодох гэхээсээ илүүтэй биенд эвтэйхэн хувцасыг сонгодог нь харагддаг.

Харин Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий аргагүй сайхан бүсгүй. Хувцаслалт, донж гээд өөлөх зүйлгүй.  Бас авьяаслаг загвар өмсөгч, чадварлаг бизнесмэн хатагтай. Гоо сайхны чиглэлээр салон нээж, БНСУ-ын эмч нарыг авчирч, гоо сайхны клиникийн эмнэлгийн үйлчилгээ явуулж, бүсгүйчүүдийг хошууруулж буй.

Харин тэрээр төрийн ёс заншил, өрх гэрийн тэргүүнийг хүндэтгэх уламжлал зэргийг мэддэггүй бололтой. Монгол уламжлалаа мэддэг ямарч эмэгтэй нөхрийнхөө дээр нь гарч суудаггүй. Гэрийнхээ хойморт заларч, гэртээ өнгө нэмж, сүр жавхаа нь улам нэмэгддэг гэж бэлэгшээдэг. Тиймээс айлд орсон ч гэргий хүн нөхрийнхөө доор нь суудаг. Гэтэл мисс хатагтай жирийн монгол бүсгүйн мэддэг уламжлалыг анхаардаггүй аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 25/

    за за бүгдээрээ л дээд талд нь сууж л байна даг.юунд ганцхан түүнийг гоочлоно вэ?

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 25/

    hania hundetgedeg mongol zanshilig medeh heregtei

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 24/

    ingeh ehelj bgaa bol udahgui unahiin ehlel bolj bna daa .saihan busgui baij bolno gehdee uhaantai medleg bolovsroltoi bval zugeersen dee

    1
    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 24/

    saihan hvhen ***** baidag gesen vg vnen yumaa...ehneree zahirj chadahgvi bga hvn uls ornig awch yawj chadah uu.ard tvmen bid sohor bish haraad suuj baiya daa....yu boloh boldoo yaaadag bol ,,,,,,

    1
    Хариулах