Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 11 сар 15
・ 2

Өнгөрөгч сарын 24-ны өдөр “Mongolian next top model“ нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн гэх мэдээлэл нийгмийг цочроосон.
Түүний үхлийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан ч шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа гарснаар үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоно гэсэн юм. Талийгчийн үхлээс хойш 21 хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариуг "Гадны ямар нэгэн нөлөөгүй, нас барахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан" хэмээн дүгнэжээ. Уг дүгнэлтээ мөрдөн байцаагчид хүргүүлээд байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.