Бага дүнтэй банк хоорондын гүйлгээг өнөөдрөөс эхлэн нэмжээ. Өмнө голдуу сая доторх төгрөгийн гүйлгээ банк хооронд явдаг байсан бол энэ удаад энэ дүн нэмэгдсэн байна.
Энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч "Нэг сая хүртэл төгрөгийн банк хоорондын гүйлгээг гурван сая төгрөг хүртэл болгож нэмэгдүүлсэн. Өнөөдрөөс эхлэн гурван сая хүртэлх төгрөгийн банк хоорондын гүйлгээ бодит цагийн горимоор хүлээн авагчийн дансанд шууд орно. Харин гурван саяас дээш дүнтэй гүйлгээг шалгах тул хугацаа шаардана" гэв. Өмнө нь нэг сая хүртэл төгрөгийн банк хоорондын гүйлгээг 24/7 горимоор шилжүүлдэг байсан юм.