Ахин нэг Монгол бөх хохирогч болон Сумог орхих уу

Спорт ・Нийтэлсэн: Баярмаа 2018 12 сар 07 ・ 5

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнц шинэ мянган давсны дараагаар монгол бөхчүүдийн ноёрхол дор өрнөж, манай залуус Арлын Японыг  гайхшруулсан уран тансаг барилдаанаар дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа билээ.

Гэхдээ сүүлийн үед Япончууд Монгол гэлтгүй дэлхийн олон орны хүчтэй бөхчүүдийг хавчиж, сумогийн ертөнцөөс холдуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн том дуулиан болгож, мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Бямбадоржийг мэргэжлийн сумогоос холдуулж, зодог тайлуулж байлаа.

Тэгвэл жилийн дараа ахин ийм хэргээр манай нэгэн хүчтэй залуу бөх мэргэжлийн сумог орхиж магадгүй болоод байна. Дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгаа манай бөх Таканоива Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогдож, үүнийг нь Японы хэвлэлүүд давслан бичиж, зодог тайлж болзошгүй тухай шуугиан дэгдээд байна.

Хэрэг явдлыг сөхвөл Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохижээ. Зодуулсан гэгдэж байгаа бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдож байхад нь холбооны нэгэн ажилтан хэрэгт дурлан асууснаар энэ хэрэг олны чихэнд хүрчээ. Хэдийгээр “хохирогч” гэгдэж байгаа залуу бөх Цагдаагийн газарт гомдол гаргаагүй ч  Сумогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлөн, Токиод дуудан ирүүлж,  дэвжээнд нь гадагш гарахгүй “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.

Сумогийн холбоонд хэлье гэсэн үгээ шууд нууж хаалгүй хэлдэг байсан Таканохана аваргын хувьд өнгөрсөн саруудад тун чанга байсан. Эхнэрээсээ салж, сумогийн холбооноос гарч, дэвжээгээ тараасан гээд олон таагүй зүйлс тохиолдож байсан бол сумогийн холбооны түүний эсрэг хавчлагын ээлжит нэгэн золиос нь түүний хайртай шавь Таканоива болж байна.

Хад чулуу мэт хатуу биетэй Баасандоржийг мэргэжлийг сумогоос гарна гэсэн мэдээлэл гарч эхэлснээс хойш түүний олон дэмжигчдэд энэ нь тун таагүй мэдээ болж байгаа юм. Үүнийг батлаж байгаа нэгэн үйл явдал бол Монгол, Японы олон мянган дэмжигчид нь цахим хуудсаараа дамжуулан хэрэг явдал сайнаар шийдэгдэж, Таканоиваг Сумогийн дэвжээндээ барилдахыг хүсэж байгаагаа илэрхийлэн байр сууриа илэрхийлсээр байна.

Дашрамд дуулгахад, Таканоива Баасандорж өөрийн дэмжигчдийн нийгэмлэгтээ нулимс дуслуулан “Сумогийн холбооны шийдвэрийг дагах болно” хэмээн мэдэгдэл хийсэн. Ямартай ч бид одоо Сумогийн холбооны мэдэгдэл, Таканоивагийн шийдвэрийг хүлээх үлдээд байна.

Ц.Оргил

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 16/

    өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээрээ гэж

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 10/

    Энэний хохирогч гэж юу байдаг юм. Японууд Ама-г зайлуулахдаа ашиглаад одоо хэрэггүй болоо л биз. Нэгнийхээ мууг үзэхээр ингэж л дуусна шүү дээ. Ямартай ч санаа муут яван хатна гэж тун үнэн үг юм

    1
    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 10/

    япончууд гадны бөхийг хавчиж шахаж,зайлуулж зодог тайлуулаад байна гэнэ үү. Харин ч манайхан сумод барилдаад зарим нь дэлхийд данстай,нэр төртэй,дээр нь гэр бүл өөрөөсөө гадна бусдад ажил амьдралтай болоход нь тусалчих чадалтай болоод ирж байгаа юм биш үү. Манайхан хаа явсан газраа өөрсдөө л болдогг

    Хариулах
  • hoyor eer yhaan! / 2018 12 сар 08/

    Hymyyjilgyi hyleechgyi Mongol hynii zan aransing Yaponchyyd oilgoj baigaa baih,tegeed ch oyun sanaanii hybid ender tybsind oron bol yumiig zeb talaas ni hardag?Manaih sig jijig erseldegch nar bol byryy talaas ni harna!tegeed hoorondoo nasan tyrsiin es sanah?...

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 07/

    Uneheer zuv bichjee.Uneheeriin daramt shahalt ih baigaashde.Tuslah l bol tuslah hiih estoi zuilee martalgyi hiih estoi.Gemtej berteltel ni yamar zodson bish .Ene bol Mongolchuudiig l sumogoos huuj gargah zohion baiguulalt yumdaa

    Хариулах