“МАН улсаа, ард түмнээ бодно оо, энэ удаа”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч даваа гарагт УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Улс орны эрх ашиг, эдийн засгийн хямралт байдал, уул уурхайг гацаанаас гаргахын тулд парламентад суудалтай улс төрийн намууд бүгд хамтарч ажиллах шаардлага үүсч байна хэмээгээд парламентад суудалтай нам  эвслүүд энэ эрх ашгийн төлөө хамтдаа явах ёстой гэсэн юм.

Тэр дундаа Монгол Улсын хөгжлийг тодорхойлж ирсэн, АН, МАН хэмээх хоёр том улс төрийн хүчин хэрхэн хамтарч ажиллахаас цаашдаа бид хөгжих үү, эс хөгжих үү гэсэн замыг сонгох болоод байгаа нь үнэн. Ерөнхий сайд нь солигдлоо ч өмнөх шигээ МАН сөрөг хүчин боллоо гээд хэзээ ч ажил явахгүй гэдэг нь өнгөрөгч хоёр жилийн сандал суудлын хэрүүлээс харагдаж байгаа юм. Ойрын өдрүүдэд МАН гуйлгахын гайхамшиг болж, АН гуйхын гутамшиг болсон дүр зураг харагдаж байгаа. Ч.Сайханбилэг сайдын хамтран ажиллах саналыг МАН-ынхан хүлээж авах эсэхээ хоёр өдөр хуралдаж ярилцав.

Удирдах зөвлөлөө ху­рал­дуулж, мөн МАН-аас төр засгийн өн­дөр ал­бан тушаал хашч бай­сан эрх­мүүдээс бүрдсэн Зөвлөхүү­дийн тан­химаараа уг асуудлыг хэлэл­цэж, МАНАН болж ажиллах нь зөв гэдэгт байр сууриа нэгт­гэ­сэн чимээтэй. Ингэснээр ирэх хоёр жилд МАНАН-гийн Зас­­гийн газар байгуулагдаж мэ­­дэх нөхцөл байдал үүслээ. “МАН улсаа, ард түмнээ бодно оо, энэ удаа” гэж тэдний олонхи үзэж байсан юм.

МАНАН хэр­вээ бай­гуу­лагдвал МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл гэрээгээ цу­цалж сөрөг хүчний байр суу­ри­наас хандана гэдгээ илэр­хийл­сэн. Гэхдээ цөөнхийн эрх ашиг биш улс орны эрх ашиг, тө­рийг удирдаж байсан улс тө­рийн намуудын зөвшилцөл юу юунаас чухал учраас “Шударга ёс” эвслийн улстөржилт одоо­гоор жин дарах нь юу л бол. Зас­гийн газрын ерөнхий чиг зу­раг­даж, улс төрийн маргаан эцэс болох хугацаа ч дөхөж бай­на.  Дараагийн нэг асуудал бол Ч.Сайханбилэгийн танхимд хэн хэн орж ажиллах вэ гэдэг асуу­дал.

Улс төрийн нам эвслүүд ямар хариу өгөхөөс шалтгаалан тан­химын дүр зураг гарах ч сайд бо­лох сонирхлоо илэрхийлсэн, мөн өмнөх танхимд ажиллаж бай­гаа сайдуудаас хэн хэн нь үл­дэх вэ гэсэн таамаг гарч эхэл­жээ. Тэр дундаа олонхи бүр­дүүлэх эрх авсан АН дотор фрак­ци дотроо сайдад өрсөлдөх, өөрт хэрэгтэй суудлаа хамгаалж үлдэх гэсэн сонирхол ч багагүй дуулдаж байна. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж бай­сан сайдуудаас суудалдаа үл­­дэх хүмүүсийн нэрс эхнээсээ то­­дорхой болж эхэллээ.

Ту­хайл­бал, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ сууд­лаа өгөхгүй гэдгээ мэ­дэгджээ. Тэрбээр, “Шонхор” фрак­­цийг даргалдаг болсон, Ч.Сай­ханбилэгийг сайд болоход то­моо­хон үүрэг гүйцэтгэсэн фрак­цийн тэргүүн учраас энэ сууд­лаа өгөхгүй хэмээсэн байна. Мөн тус фракци Уул уурхай, эр­чим хүчний сайдын суудлыг авах саналаа гаргасан бөгөөд энэ суудалд УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дар­га Г.Баярсайхан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар фракци дот­роо өрсөлдөж байна.

МҮДН фракцийн гишүүн Батлан хам­гаалахын сайд Д.Бат-Эрдэнэ суу­далдаа үлдэх юм байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Бат­хүү, А.Бакей нарын ги­шүүд сайд болох сонирхлоо нам дээрээ илэрхийлжээ. Г.Бат­­хүү гишүүний хувьд ал­бан ту­шаалаас удтал хойшоо суу­­сан одоо боллоо, миний хувьд энэ Зас­гийн газарт бүх ам­бий­цаа­раа өрсөлдөнө гэдгээ ил тод илэр­хийлсэн сурагтай. Мөн Ерөн­хийлөгчийн зүгээс гур­ван хү­нийг оруулж ирсэн аж.

Га­даад харилцаа, эдийн засгийн хам­тын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэнг, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад Хэв­лэл мэдээлэл хариуцсан зөвлөх А.Ган­баатарыгаа, Хууль зүйн сай­дад Ерөнхий прокурор Д.Дор­лигжавыг нэр дэвшүүлсэн бө­гөөд Д.Дорлигжавт Хууль зүйн яамыг, Л.Пүрэвсүрэнд Га­даад харилцааг өгч болох юм гэсэн тохироо хийгдсэн бай­на. Энэ дундаас Соёл спорт аялал жуулчлалын яам дээр багагүй өрсөлдөөн өрнө­жээ. Энэ суудал бол МоАХ фрак­цийнх. МоАХ фракцийн тэр­гүүн Х.Бат­тулга танхимд ажил­лах бүх сайдуудаа гаднаас оруулж ир­нэ гэсэн зарчим барим­талж байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх