Татвараа төлөхгүй бол лацдаж, үйл ажиллагааг нь хаана гэж сүрдүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 12 сар 18 ・ 6

Татварын байцаагч нарын бүдүүлэг харилцаа, хандлага зарим тохиолдолд хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн татварын байцаагчид цагдаа нараар хүч нэмэгдүүлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгжүүдийг дарамталсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга энэ сарын 03-ны өдөр гаргаж, татварын өрийг төлүүлэх утга бүхий тушаал гаргажээ.

Энэ тушаалын дагуу тус дүүргийн татварын байцаагч нар ААН-үүдийн дансыг нь хаасан байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр байгууллага бүрт цагдаа нараар хамгаалуулж “Өнөөдөр 18:00 цагаас өмнө өрөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, хаана, лацдана. Мөн 4 000 000 төгрөгөөр торгоно. Эд хөрөнгө хураана” хэмээн сүрийг үзүүлсэн байна. Энэхүү дарамтлан сүрдүүлэх ажиллагааг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй нь тухайн ААН-үүдийн буруутай үй ажиллагаа мөн үү гэвэл мөн. Харин үйл ажиллагааг нь зогсоож, хаахаар тухайн байгууллага хэрхэн орлого олох вэ?

Аливаад хүчээр хандаж болох ч арай ингэж муйхарлаж болохгүй л баймаар...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 12 сар 19/

    Бид босох болсон байна, Монголд төр засаг алга, шүүх прокурор гэж бас "хүүльгүй хулгайч"-ид болсон байна. Бидэнд ийм өөрчлөл шинэчлэл хэрэгтэй гэж үү. Ер нь ч энэ тогтсон дэглэмийн насжилт Дэлхий дахинд дуусаж байна.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 19/

    Авилга горьдсон шийдвэр байна

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 19/

    hiih estoi l ajlaa hiij um bolgond l tor buruutai bish ee

    Хариулах
  • рррр / 2018 12 сар 19/

    Ашиг олсон бол татвараа төлөх л ёстой шдээ. Монгол хүний хэнэггүй зангаасаа болж цаг тухайд нь төлөхгүй сунжруулж их өрөнд уначаад гоншигоноод байхаа боль

    Хариулах
  • zochin / 2018 12 сар 18/

    tsagdaag urdaa bitgii bari ted ch hun muu ner buu zuulge.

    Хариулах
  • Зочин / 2018 12 сар 18/

    Татварын газрын ТҮр орлон гүйцэтгэгч дарга нар ингэж болохгүй Дээрээсээ аваад анхан шатандаа хүртэл дампуурч байна ....

    Хариулах