34 хувь тойрсон дуулиан юунд хҮргэх бол

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 26 ・ 2

34 хувийг 34 хувийн татвар болгоё-

Оюутолгой ажиллаад эхэлбэл Мон­го­лын ард түмний амьдрал дээ­шилж, ажил хийх шаардлагагүй бо­лох нь гэж мөн ч их мөрөөдсөн дөө.  Гэвч монголчуудын хүсэн хүлээж байсан шиг үр дүн гараагүй нь харамсалтай. Өнөөд­рийг болтол гараагүй хэвээр байна.  Магад­гүй Өмнөговийн иргэдэд бага сага мэд­рэгд­сэн байж магадгүй юм. Харин бу­сад иргэд ердөө л Оюутолгойн талаарх хэ­рүүл маргаанаас өөр юм олж сонсч, до­лоосон бил үү. 

Дэлхийг тэжээх тэр том ор­дын үр шимийг үзэхээсээ урьтаад өрөнд орж, гадны бизнесмэнүүдийн халаасыг түн­тийлгээд дууслаа, бид. Олон хүн Оюу­толгойн асуудлыг удаа дараа сөхөж бай­гаагаас энэ бүхэн харагдана. Харин төр за­саг энэ асуудалд анхаарал хандуулах зав­гүй л яваа гэх.

Тэд ердөө л 34 хувиа зарах асуудлыг ярьж, Оюутолгойг одоо гацаанаас гаргах цаг нь болсон гэж шоудахаас өөрөөр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Энэ талаар С.Ган­баатар гишүүн энэ оны дөрөвдүгээр сард сэтгүүлчдэд мэдэгдсэн байдаг. Гэвч асуудал тодорхой болохгүй байсаар өнөөд­рийг хүрэв. Сайн нууцалсан гэсэн үг л дээ. Түүнчлэн, татвартай холбоотой таагүй мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, 2015 оны тө­сөвт уул, уурхайн сал­ба­раас нийт 1.1 их наяд төг­рөг төвлөрүүлэхээр тө­лөв­лөөд бай­гаа. Үүний 70 ор­­чим хувийг “Оюутолгой” бо­лон “Эрдэнэт” үйлд­­­вэрээс төв­лө­рүүлэхээр Сан­гийн яам тоо­цоолжээ. Тухайлбал, ирэх онд “Оюутолгой” 819 мян­ган тонн зэс-алтны баяжмал экс­пор­­­­толж, 324 тэрбум төгрөгийн  тат­варын орлого төвлөрүүлэх аж.  Харин “Эрдэнэт” үйлдвэр 590 мянган тонн зэс-молибдений баяж­мал экспортолж 448 тэр­бум төгрөгийг татварт төлөх юм байна.

Оюутолгойгоос орж ир­нэ гэж тооцож байгаа тат­ва­рын орлого нь Эрдэнэтээс бага бай­гааг уншигч та ойл­госон болов уу. Өнөөх л 34 хувьтай хол­боотой асуу­дал шүү дээ. Яагаад ийм байгаа талаар С.Ганбаатар гишүүн өчиг­дөр хийсэн хэвлэлийн хур­лын­хаа үеэр то­дорхой ха­риулт өгчихлөө.

Тэр­бээр  “Оюутол­гой Монголд үйл ажил­лагаа явуулаад бүх зүйл ном ёсоороо явж байгаа. Өн­гөр­сөн жил 600 мянган тонн зэс­гийн баяжмал, 0.6 тонн алт, 200 тонн мөнгө гарсан. Энэ бол төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Энэ жил 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 32 тонн мөнгө гарна гэж төлөвлөж байна. БНХАУ-аас цахилгаан ав­даг. Хятадын ком­пани өөрийн­­хөө хийсэн хө­рөн­гө оруу­лал­тыг зургаан сарын до­тор нөхсөн.

Монголтой хол­боо­­той бүх мөнгөнүүдээ ха­раар зурсан, өөрөөр хэлбэл нууц байна. Холбогдох албан ту­шаалт­наас үүнийг тодруулж асуух гэж  хэвлэлийн хурлыг хийж байгаа юм. Сүүлийн үед тус компанийн Монголын та­лын эзэмшил болох 34 хувийг ху­далдах тухай яригдах болсон нь байж боломгүй асуудал. Гэ­рээ байгуулагдаж байх үед Оюу­толгойд эзэмших хувийг асар өндөр хүүтэй өр зээлээр авч бай­гааг баялгийн эзэн мон­голчууд мэдээгүй. Харин бүх баялгийн 34 хувийг шууд эзэм­ших буюу 34 хувийн роял­тийн татвар авах нь гэж ойл­гож байсан.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 26/

    tomchuud n huvaagaa lavaa biz minii bodloor mongolchuud ih huvgui humuus ym sig ee setgel sananii mash ih daramttai yvsaar yduu ****ooroo ter suu dee horvoogoos bur uidaad l uhel ruugee ochih ym daa tiim bolohoor l ter zovlong martah gej arhi dars baar sav ynhandalt n nemegdeed bgaan suu dee ene hed

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 26/

    mongol

    Хариулах