Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 03 сар 14

Хаврын урь орж залуус унадаг дугуйгаа унаж эхэллээ. Унадаг дугуй унах нь замын түгжрэлийг бууруулахад багагүй хувь нэмэр оруулдаг. Нөгөө талаасаа хувь хүний эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэднэ. Монголд байгуулсан дугуйн зам дэлхийн жишиг стандартын дагуу болж чадаагүй ч гэлээ өдгөө дугуй унах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Тэгвэл унадаг дугуйг сонгохдоо өөрийн өндөртөө тохируулж худалдаж авах хэрэгтэй гэдгийг та мэддэг үү.

Түүнчлэн дугуйнаасаа гадна заавал тусгай зориулалтын малгай, бээлий, нүдний шил авах хэрэгтэй. Мөн болж өгвөл жолооч нарын анхааралд өртөхүйц тод өнгийн хувцас өмсч, зөөлөвчтэй (“памперс”-тай гэж ярьдаг) тусгай зориулалтын өмдтэй байвал зүгээр.
Дугуй унахын өмнө өөх тостой биш харин будаа, гурилан голдуу (өөрөөр хэлбэл нүүрс ус ихтэй) зүйлс идэх нь дээр гэж үздэг. Дугуйтай явах үедээ болон дараа нь цэвэр ус заавал ууж алдсан шингэнээ нөхөж байх нь чухал. Аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь, автомашины замаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг заавал баримтлах бөгөөд замын захаас нэг метрийн дотор явж, хэрэв эргэх бол гараараа дохио өгнө хэмээн Ахмад дугуйчин Л.Хангай онцлов.
Түүний нийтлэлийг дэлгэрэнгүйг эндээс уншаарай
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.