Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 03 сар 18
Ням гаригт буюу өчигдөр гуравдугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдав. Энэ удаагийн тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн баримтаас азтангууд тодорсон юм. Харин Супер азтан буюу 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй ээ. 2019 оны гуравдугаар сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 20,863,967 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 16
1 сая төгрөгийн 172
100 мянган төгрөгийн 1892
30 мянган төгрөгийн 18672 баримт тохиролд таарч, нийт 20,756 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 31158873.
Супер сугалааны дугаар 20791539.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.