Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 04 сар 08

Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит “Антальяа Гран при-2019” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд 75 орны 481 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар, ДАШТ-ий медальт Г.Одбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй найман бөхчүүдээ оролцохоор эх орноосоо мордсон билээ.
Тэгвэл манай бөхчүүд одоогоор тус тэмцээнээс нэг мөнгөн медаль хүртэв. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг аваргын төлөө барилдаан Румыний Андреа Читуд шороодон мөнгөн медалийн эзэн болсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.