50 сая төгрөгийн азтан нэг тодорчээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 15 ・ 1

НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд орон даяар явууллаа. Энэ удаагийн супер азтан 70 сая төгрөгийн эзэн болох байсан юм. Гэвч супер азтан тодроогүй байна.

Уг тохирлоор 30 мянган төгрөгийн азтан 23,507,  100 мянган төгрөгийн азтан 2,326, нэг сая төгрөгийн азтан 206,  таван сая төгрөгийн азтан 25,  арван сая төгрөгийн азтан нэг, 50 сая төгрөгийн азтан нэг тодорчээ.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 15/

    Олон түмэн минь: өчигдөрийн Е баримтын тохирлын сугалааны тасалбарын дугаарыг бичиж авсан хүн байвал энд тавьж тус болохыг хичээнгүйлэн гуйя

    Хариулах