Парисийн Эх дагинын сүмд томоохон гал гарлаа

Дэлхий ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 16 ・ 1

ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй Парисийн Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарч сүмийн орой болон оройд байрладаг цаг нуран унажээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд францын AFP агентлагийн мэдээлж буйгаар сүмийн дээд давхарт хийгдэж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж.

Парис хотын захирагч “Парисийн Эх дагинын сүмд аймшигт гал гарлаа. Бид гал сөнөөгчидтэй хамтран галыг цурманд оруулахаар ажиллаж байна” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичиж хотын оршин суугчдыг сүмийг тойрсон аюулгүй ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсчээ.

Парис хотын төвд орших уг католик сүм 1163 онд баригдсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэсэн юм.

Л.Нандинцэцэг

Эх сурвалж: “Монцамэ агентлаг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: