Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 16
 
Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд

Өнгөрсөн жил чамлахааргүй өсөлттэй байсан Монголын эдийн засгийн нөхцөл байдал энэ онд мөн эерэг байна гэж эдийн засагчид үзэж байна. 

Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөөр байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар тоон үзүүлэлтийг харвал экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Энэ бол гадаад зах зээл дэх таатай мэдээ. Тухайлбал, зэсийн үнэ оны эхнээс 9 орчим хувиар өсөөд байна. Нүүрсний үнэ 86 орчим ам.доллар буюу өмнөх сараас 7 орчим хувиар өссөн. Манай экспортын бас нэг гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Өнгөрсөн онд малын гаралтай түүхий эдийн экспорт 470 орчим сая ам.долларт хүрч байсан бол энэ онд энэ үзүүлэлтээ барихаар барахгүй илүүтэйг олохоор байгаа юм. Шинжээчдийн хэлж байгаагаар экспорт өндөр түвшинд хадгалагдаад, нүүрс, ноолуурын экспорт сайн байвал энэ онд төгрөгийн ханш тогтвортой байх таамаглалыг гаргажээ.

2018 оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай байсан ч энэ оны хоёрдугаар сарын эцэст 200 орчим сая ам.долларын ашигтай гарлаа. Тэгэхээр энэ онд төлбөрийн тэнцэл нийтдээ 500 орчим сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжихээр байгааг Инфляцын тайлангаас харж болохоор байна. Экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ 2019 онд өндөр түвшинд хадгалагдах, зэсийн баяжмал дахь металлын агууламж нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтийг нэмэгдүүлэхээр байна. Гадаад шууд хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжлэх, уул уурхайн салбарын дам нөлөө нэмэгдэх, банкны салбар дахь тодорхой бус байдал бууран санхүүгийн зуучлал сайжирснаар эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахаар байгааг эдийн засагчид хэлж байгаа юм.  Улс орнуудын хоорондын улс төр, геополитикийн асуудлууд, хориг арга хэмжээнүүд түүнээс улбаатай эрдсийн үнийн төлөв, манай экспортын бүтээгдэхүүний эрэлт зэрэг нь манай гадаад зах зээлд таатай боломжийг нэмэгдүүлэх учиртайг хэлж байна.

Үүнд мэдээж, Австралийн нүүрсний экспортыг БНХАУ хязгаарласан хэвээр байгаа нь орно. Боомтууд дээрх хяналт шалгалт удааширч 40 гаруй хоног болж байгаа бол Хятадын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд Далианы гаалиар нэвтрэх нүүрсний импортыг 12 сая тонноос хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэхүү хязгаарлалт нь 2019 оныг дуустал үргэлжилж болзошгүй гэж sxcoal.com сайтад дурдсан байна. Тиймээс ОХУ, Монгол Улсын нүүрсний экспортод эерэгээр нөлөөлөх боломжтой гэлээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх