Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 05 сар 20
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тус тус тодорчээ.
Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна.
Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих байсан юм.
Тохиролд,
30 мянган төгрөгийн азтан 23,659
100 мянган төгрөгийн азтан 2,327
1 сая төгрөгийн азтан 230
5 сая төгрөгийн азтан 24
10 сая төгрөгийн азтан тодроогүй
50 сая төгрөгийн 1 азтан
80 сая төгрөгийн 2 азтан тус тус тодорлоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.