Жавхлант бөхийн дэвжээ сайн үйлсийн аян зохион байгууллаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 22 ・ 1

 

Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээний тэргүүн У.Отгонбаяр, дэд тэргүүд, удирдах зөвлөлийн гишүүд болон тус дэвжээний бөхчүүдийн санаачлагаар энэ сарын 10,11 ны өдрүүдэд Баруун-Урт суманд сайн үйлсийн аян өрнүүллээ.

Сайн үйлсийн аяны хүрээнд Сүхбаатар аймгийн зорилтот бүлгийн таван өрхөд өргөө цагаан гэр өгч гэр бүлээрээ амьдрах боломжийг нь бүрдүүлж өгчээ. Мөн ирж буй эх үрсийн баярыг угтан аймгийн төвийн дунд сургуулиудын бага ангийн 1-3 дугаар ангийн, спорт хорооны тамирчин, тусгай сургуулийн сурагч нийт 2500 хүүхдэд гарын бэлэг өгсөн байна.

Дэвжээний зүгээс аймаг орон нутагтаа чиглэсэн энэ мэт ажлуудыг уламжлал болгон тогтмол зохион байгуулах болсоноо онцолсон.

“Жавхлант” бөхийн дэвжээний санаачилсан энэ арга хэмжээ нүдээ олсон нийгэмд тустай сайн үйл болсон гэдгийг нутгийн зон олон онцолж талархлаа илэрхийлж байлаа. Уг сайн үйлсийг санаачилсан “Жавхлант” бөхийн дэвжээний тэргүүн У.Отгонбаяр энэ үеэр санаачилгыг нь дэмжиж хамтран ажилласан Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ, дунд сургуулиудын хамт олонд баярласнаа илэрхийлсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2019 05 сар 22/

    Хүүеэ энэ бөхчүүдийн гарын салаанаас тос гардаг юм байна.овоош дээ.

    Хариулах