Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 05 сар 30

Найман давхраас унах гэж байсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 8 давхар орон сууцны барилгын дээвэр дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 01:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 01:35 цагт очиж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн У /23 настай, эмэгтэй/ 8 давхар барилгын дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгажээ. Улмаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж:www.shuud.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.