Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 05 сар 31

Хүүхэд багачуудын үзэх дуртай "Никелодеон" сувгийн "All that" инээдмийн цуврал шоунд 13 настай монгол хүү Сэргэлэнгийн Чингүүн тогложээ.
Энэ оны зургаадугаар сарын 19-нөөс дэлгэцнээ гарч эхлэх тус шоу нь 1994-2005 онд үзэгч хүүхдүүдийн хүртээл болж, 10 бүлгийн 184 анги гарч байсан байна. Энэхүү бүтээл нь жүжгийн авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүдийг ихээхэн дэмждэг бөгөөд шинэхэн бүлэгт С.Чингүүн долоон гол дүрийн нэгээр шалгарчээ.

С.Чингүүн нь есөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө Чикаго хотын The Second City төв болон Laugh Out Loud театрын өсвөрийн чуулгад тоглодог байна.
2016 онд тэрээр шинэхэн авьяастнуудыг нээхэд тусалдаг "Launch Showcase"-ийн хөтөлбөрт хамрагдсанаар багагүй туршлага хуримтлуулж, Чикаго дахь "Gray Talent Group" агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнээс хойш хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кино, тайзны уран бүтээл болон "Miskits" кинонд тогложэ. Мөн морин хуураар хичээллэдэг гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.