Өмнөд монгол бүсгүй монгол хүүгийн төлөө 6.4 сая төгрөг цуглуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 28 ・ 10

-ТҮҮНИЙГ МОНГОЛДОО СУРЧ БАЙХАД НЬ АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ АЛБАДАН БУЦААСАН БИЛЭЭ-

Бээжингийн Цэргийн 304 дүгээр эмнэлгийн Түлэнхийн төвд эмчлүүлж буй Билгүүдэй хүүд элэг нэгт монголчууд нь хандив цуглуулж, тусалж дэмжиж буй. Өмнөд монголчууд минь долоо хоногийн дотор 40 гаруй сая төгрөгийн хандив цуглуулснаа хүүгийн ээж Ц.Булганд өгсөн. Хятадын цахим сүлжээгээр монгол хүүд туслах аян өрнөж, Шинжааны Баянмонголын малчин өвгөн, Эрээнд ажиллаж буй өмнөд монгол залуу гээд элэг нэгтэн түмэн харамгүй тусаллаа. Мөнгөний их, багадаа бус элэг нэгт монголчууд нэгнийхээ төлөө цохилох зүрхтэй байгаа нь монголчуудад сайхан санагдлаа.

Хүүд тусалсан элэг нэгтнүүдийн минь дотор Өмнөд Монголын иргэн Ө.Оюунчимэг 20 гаруй мянган юанийн хандив цуглуулжээ. Шинжааны өөлд монгол гэж өөрийгөө танилцуулсан энэ бүсгүй монгол хүүгийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж 20805 юань буюу зургаан сая 405 мянган төгрөг цуглуулж чаджээ. Ө.Оюунчимэгээс ярилцлага авахыг хүсэхэд "Монгол хүний хийх л байсан зүйлийг хийлээ. Монгол л бол би ч, өөр хэн нэгэн ч элэг нэгтэндээ туслах л болно. Би Монголдоо очих эрхээ хасуулсан. Хол байсан ч сайн үйлсийн аянд нэгдэж, хийж л байх болно" гэлээ.

"БИ ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч ЯВСАН МОНГОЛ ГЭСЭН БҮХ ЗҮЙЛД ХАЙРТАЙ"

Ө.Оюунчимэг Өмнөд Монголын Их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурахаар Монголд ирсэн аж. Сургуульд сурч байхдаа байр, хоолныхоо мөнгөнд нэмэр болох гэж нэгэн компанид ажиллах болжээ. Гэтэл ГИХАЭГ-аас түүнийг оюутны визээр ажил хийсэн гэж 2013 оны наймдугаар сарын 30-нд албадан гаргах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ түүнийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад нэвтрэх эрхгүй болгож, паспорт дээр нь хар тамга даржээ.

Ө.Оюунчимэг одоо Эрээнд амьдарч байгаа. Жуулчны компанид ажилладаг түүнд дарамт их байдгийг ойр дотнынхон нь ярьсан. Монгол Улстай хил залгаа хотод амьдарч байгаа гэдэг утгаар Монгол руу явж магадгүй гэдэг үүднээс байнга шахам шалгадаг аж. Бас гадаад паспорт дээрээ хар тамга даруулснаас болж жуулчид авч Хятадын хот хооронд явахад хүртэл хүндрэлтэй болжээ.

Монголоо гэж ирээд хөөгдөөд буцсан ч тэрбээр Монголын талаар нэг ч муу үг унагадаггүй юм билээ. Боломж л гарвал монгол дээлээр гоёдгийг нь найзууд нь ярив. "Монгол хувцас минь бидний брэнд" гэж бахархдаг нэгэн. Бас "Би хэзээ ч, хаана ч явсан Монгол гэсэн бүх зүйлд хайртай" гэж ярина. "Монголоороо бай, сэтгэлээрээ бай. Бүх зүйл сайхан болох болно" гэж бусдадаа зөвлөнө. Хамгийн хайртай хотоо Улаанбаатар гээд Монгол Улсыг харамгүй магтана. Түүний facebook хуудсаар дүүрэн Монголын байгалийн зураг бий. Камертон хамтлагийн дууг сонсч, Чойномын шүлэг уншиж, Монголын түүх судалдаг бүсгүй.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 30/

    mundag bn shuu amjilt saihan setgeld tani talarhaad barshgui

    Хариулах
  • jav / 2014 11 сар 30/

    manai 76-s deer bysgyi bn

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 30/

    mongoliin gadaadyn irgen, khariyatynkhan asuudal khariutssan baiguullagad neg shirkheg j mongol khun bkhgui zovkhon duremt khuvtsastai sugnuud baidgiin

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 30/

    ene busguid har ***ga darsan hunii gar ni tatag

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 29/

    Bayarlalaa oiunchimgee amjilt hysii

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 29/

    Jinhene Mongol hun gej ene ohiniig helne dee. Chamd bayrlalaa. 3 jil ch oirhon baina doo.

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 29/

    cninii setgeld ***amlaj

    1
    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 29/

    chinii setgeld ***amlaj baigaa ene gal mongoloo gesen saihan setgel itgelee bitgii aldaarai chamd munh tenger buyanaa hairlana

    Хариулах
  • цолмон / 2014 11 сар 28/

    хөөрхий Монголчууд. яанадаа бид нэгийгээ ад үзсээр энэ хорвоогоос арчигдах байхдаа. олуулаа болох юмсан даа. бусдыгаа цулуулж хүчирхэгжих юмсан даа. баярлалаа сайхан монгол бүсгүй минь.

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 28/

    оюунчимэтээ баярлаж бахархаж байна монгол улсын хүнд өвчтэй хүүхдэд өөрийн хувь нэмэр зүтгэл нинжин сайхан сэтгэлээрээ хүүд тусалсанд дүүгээрээ бахархаж байна энэ сайхан өгөөмөр өр нимгэн сэтггэл тань миний дүүд сайн сайхан бүх зүйлийг мөнхөд бэлэглэж байх болно.

    Хариулах