Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 06 сар 06
Гавьяат тамирчин Н.Төгсцогт наймдугаар сард болох WBC-гийн бүсний төлөөх тулааныхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа. Түүнийг 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон гэдгийг бокс сонирхогчид сайн мэдэж буй. Харин одоо 12 дахь тулаанаа WBC-гийн бүсийг эзэмшиж байгаа Гарри Рассельтай хийхээр болсон байна.
Энэхүү тоглолтынхоо талаар МУГТ Н.Төгсцогт "Сайн байцгаана уу. Надад Focus TV наймдугаар сарын 3-нд гэдэг өдрийг өгсөн. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй яримааргүй байна. Би наймдугаар сарын 3-нд тулаантай гэж бодон эх орондоо амрахаар ирсэн. WBC холбоо өдөр товлон өчигдөр манай хүмүүс миний өмнөөс гарын үсэг зурсан. Одоогоор тэд аваргын төлөө тоглооч гээд өдөр товлосон байгаа. Gary Russell энэ тулааны саналыг хүлээж авахгүй бол түүний бүсийг хурааж авахаар байгаа. Тиймээс би өөр хүнтэй бүсний төлөө тулалдана" гэлээ.
Бэлтгэл хангалалтынхаа талаар одоохондоо задлах болоогүй байна. Тэрбээр WBC-гийн бүсний эзэн болбол IBO-н бүсээ давхар эзэмших ажээ. Уг бүс нь түүний хамгийн хайртай бүс гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө маш хүнд бэртэл авсан үүнээсээ болж маш бага тоглолт хийсэн гэдгээ мөн онцлон хэлсэн юм.
О.Ариун
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.