НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулав.
Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч,
- 50 мянган төгрөгийн азтан-24,818
- 200 мянган төгрөгийн азтан-2,434
- 1 сая төгрөгийн азтан- 254
- 5 сая төгрөгийн азтан-19
- 10 сая төгрөгийн азтан-2
- 50 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.