Никитоны тоглолтыг үзэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж тусгай хэсэг гаргажээ

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2019 06 сар 27

 

Никитон хамтлагийн 25 жилийн ойн баярын супер шоу 2019 оны 6 дугаар сар 29-ны өдрийн 12 цагаас шөнийн 12 хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болохоор бэлтгэл ажлаа хийж байгаа билээ.

Тэгвэл тоглолтыг урилгаар 30 хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэгүй үзүүлж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тусгай хэсэг гаргасан байна.

Энэ нь манай улсын хувьд анх удаа гэж хэлж болохоор үзэгдэл бөгөөд цаашид энэ нь жишиг болон тогтох боломжийг нээж байгаа юм байна.

Никитон хамтлагийн 25 жилийн ойн баярын супер шоу болоход хоёр хоног үлдлээ. Тасалбарыг ticket.mn, shoppy.mn  болон тасалбар борлуулах цэгүүдээс худалдан авах боломжтой. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг  77336006, 90636006, 99052895, 83028888


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх