Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2019 07 сар 04
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Миний бие ажлаа авсныхаа дараа Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэд Хөгжлийн банкийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ажлаа хүлээж аваад би зээлийн багцийн чанар дээр анхаарлаа хандуулж байна. Хөгжлийн банкыг тойрсон гурван том асуудал байгаа юм. Нэгдүгээрт, чанаргүй зээл, хоёрдугаарт, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, гуравдугаарт, зээлийн чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал байна. Энэ оны эхний улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.4 их наяд 244 тэрбум, зээлийн багц 2 их наяд 577 тэрбум, Эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээл 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байгаа” гэв.
Мөн “Эрэл” компани нь тус банкинд 132 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд 2015 оноос хойш зээлээ төлөөгүй байна. Түүнчлэн Хөтөл компани 236 тэрбум, МонЛаа компани 8.3 тэрбум төгрийн өртэй байгаа. Хөгжлийн банкнаас олгогдсон энэхүү зээл нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдэж буй учраас заавал төлөх ёстой гэсэн ойлголттой байх хэрэгтэй хэмээн тус банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хэллээ. Тиймээс “Эрэл”-тэй төрийн өмчит хамтарсан компани байгуулах тухай судалж байгаа бөгөөд хэрэв эргэлзээтэй байвал заавал компани байгуулахгүй гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.