Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 30
・ 2
УИХ-ыын гишүүн эдийн засагч Н.Ганбямба МАН-ын нөхдөө АН-ынхантай нийлж нэгдэх хэрэггүй хэмээн Бага хурал дээрээ ятгаад дийлсэнгүй.
Тэрээр “МАН засагт хамтраад хэрэггүй. Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдг шиг зарим нь 1,6 жилийн дараа амаа барих вий гэж эмээх юм. Бид 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Зөвхөн хүүнд нь гэхэд таван аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх хэмжээний мөнгийг төлөх нь. Ч.Сайханбилэг сайд дахин 1 тэрбум ам.доллар авна гэх юм. Тэгвэл үүнийг нь таслан зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцохгүйгээр цааш явж болохгүй, Хямралын гарцаа тодорхойлоогүй байж хамтрах тухай ярьж таарахгүй” гэж байсан юм. Гэвч дэээрээсээ "Засагт хамтар" гэдэг үүрэг авсан намын бага хурлын гишүүд түүний үгийг тоож ч сонссонгүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.