Л.Гүндалайд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 30 ・ 4

... Түүнийг бусдыг заналхийлсэн, хууль бусаар барилга барьсан хэргээр шалгаж эхэлжээ...

Хотын төвийн аль өнгөтэй, өөдтэй газар өнөө цагт олдохоо больж, үнэ нь тэнгэрт хадсан билээ. Гэтэл чоно борооноор гэгчээр өдгөө Боомтын газрын даргын албыг хашиж буй УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай төрсөн ах Л.Баяндалай, иргэн Д.Дашдондог, Т.Одсүрэн нарын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, бурхантай хөшөөний зүүн талд буюу ХААИС-ийн худгийн хойд талд газрын зөвшөөрөл, барилгын зураг төслийн зөвшөөрөлгүйгээр дөрвөн давхар байшин барьжээ. Иргэдийн гомдлын мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Жаргал, Б.Хашчимэг нар дээрхи барилга дээр очиж шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь тогтоогджээ. Тэд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг тавьсан аж.

Мөн БОНХЯ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Мөнхзаяагийн тавьсан лацыг дур мэдэн хөндөж, барилгын ажлыг цаашид өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Байгаль хамгаалагч нар Мэргэжлийн хяналтын байцаагчийн актын дагуу тухайн барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн ажлын багаж хэрэгслийг хурааж авснаар асуудал хурцдаж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай барилгын талбай дээр ирж байгаль хамгаалагч нарын пүүтикийг барьцаалан булааж авснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэсэгт хэрэг үүсгэн бүртгэж, дээрхи хэрэгт холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай яамнаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Мөнхзаяа, Богдхан уулын байгаль хамгаалагч нар болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нарыг утсаар удаа дараа дарамтлан “Ажилгүй болгоно шүү” гэж дарамталжээ. Өнөөдрийн байдлаар БОНХ-ийн сайд С.Оюун Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт хандаж газар чөлөөлөх тухай албан тоот хүргүүлсэн байна. Гэсэн хэдий ч одоогоор ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч эхлээгүй гэсэн мэдээлэл байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 12 сар 03/

    ene balaig odoo boliulaach.hudlaa shudraga ym ****aadb jinhene luibarchin shde.shorond hiigeed hayaachee hen ch bish amitan daa

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 03/

    ene balaig odoo boliulaach.hudlaa shudraga ym ****aadb jinhene luibarchin shde.shorond hiigeed hayaachee hen ch bish amitan daa

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 03/

    ene balaig odoo boliulaach.hudlaa shudraga ym ****aadb jinhene luibarchin shde.shorond hiigeed hayaachee hen ch bish amitan daa

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 03/

    ene balaig odoo boliulaach.hudlaa shudraga ym ****aadb jinhene luibarchin shde.shorond hiigeed hayaachee hen ch bish amitan daa

    Хариулах