“Их хурд 8”-д Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 07 сар 20 ・ 1

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Хүй долоон хутагт зохион байгуулж буй шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааны хурдан азарга дөнгөж сая барианд орлоо.

Тус наадмыг энэ жил “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулахаар болсон юм.  

Түрүү магнай: Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга

Аман хүзүүнд: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүхээ халзан азарга

Айргийн гуравт: Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын уугуул Т.Төрмөнхийн буурал азарга

Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга

Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаанд улс, аймгийн наадамд эхний 10, сум, дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм.

Б.Нямжавын хээр азарга нь өнгөрсөн хавар болсон "Дүнжингарав-2018" уралдаанд мөн түрүү магнайнд ирж, унасан хүү, уяач эзнээ баярлуулж байсан хурдан буян билээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: