Боксчин Максим Дадашев нас баржээ

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 25 ・ 1

Тулааны үеэр авсан гэмтлээс болж боксчин Максим Дадашев Америкт нас баржээ. Оросын тамирчин IBF-ийн 63.5 кг-ийн жинд аваргын бүсийн төлөө энэ сарын 20-нд Пуэрто Рикогийн тулаанч Субриэл Матиастой хүч үзсэн юм. Арваннэгдүгээр үед Дадашев олон тооны цохилт авч, биеийн байдал нь муудсан учраас тулааныг зогсоожээ.

28 настай боксчин залуу энэ тоглолтоос хойш ухаангүй болж, тархины хүнд гэмтэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.

Мэргэжлийн рингэнд Максим Дадашев 14 тулаан хийснээс 13-д нь ялалт байгуулсан аж.

Токио 2020 олимпийн наадам болон паралимпийн наадмын медалиудыг электроникийн хог хаягдлыг дахин боловсруулан гаргаж авсан түүхий эдээр бүтээх төсөл хоёр жилийн өмнө эхэлж байв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: