АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Дан Коатс Д.Трампын засаг захиргааг орхихоор болсон талаар BBC мэдээллээ. Ерөнхийлөгч Д.Трамп "Ноён Коатс ирэх сарын дундуур ажлаа өгөх бөгөөд түүний оронд Техасын Конгрессийн гишүүн Жон Катклиф ажиллана" хэмээн жиргэсэн байжээ. Тэрээр "Ноён Ратклиф эх орныхоо төлөө энэ албыг үргэлжлүүлэхдээ үнэхээр таатай байгаа" гэжээ. Д.Коатс болон Д.Трамп нар ОХУ болон Хойд Солонгосын талаарх асуудалд ихээхэн санал зөрөлдөөнтэй байсаар ирсэн юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч түүнийг Ираны эсрэг бодлогод идэвхгүй, гэнэн бодлого хэрэгжүүлж байна гэж хатуу шүүмжилж байв. Харин жилийн өмнө ноён Д.Коатс АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй Финландад болсон Дээд хэмжээний хуралдаанд уулзахаар болсон талаар мэдсэний дараа өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. "Үнэхээр өвөрмөц уулзалт болох гэж байна" хэмээн ноён Коатс хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр хөгжилтэйгөөр инээд алдан дурдаж байсан юм.
Үүндээ тэрээр "Миний гаргасан энэхүү хариу үйлдэлд Ерөнхийлөгчид хандсан ямар ч үл хүндэтгэсэн болон шүүмжилсэн утга байхгүй гэдгийг хэлмээр байна" гэж хүлцэл өчиж байв.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.