Xонгконг дахь Ерөнхий консулын газар сэрэмжлүүлэг гаргалаа

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 31

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Випха” тайфун шуурга Хонконгийг урд зүгт ойртож байна. Үүнтэй холбоотойгоор Xонгконг дахь Ерөнхий консулын газар сэрэмжлүүлэг гаргалаа.

Сэрэмжлүүлэгт "Хонгконгийн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр 14:00 цагийн орчим 8 дугаар зэргийн түгшүүр зарлахаар болсон байгаа тул Хонгконгт оршин суугаа монгол иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхыг тус Ерөнхий Консулын газраас зөвлөж байна" гэжээ.

 

www.mnb.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх