Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 27
・ 2

Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр дөрвөн төрлийн допинг тогтоогдсон гэж өчигдөр баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар Э.Оюунболд аваргын багш Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Э.Оюунболд надтай утсаар ярьсан. Энэ асуудалд өөртөө их итгэлтэй байна. Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй. Энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдлоо өгсөн. Наадмын өмнө намайг ямар ч аргаар хамаагүй допингийн асуудалд хутгана гэж байсан. Наадамд түрүүлсний дараа ч хэнтийнхэн 1 тэрбум 700 сая төгрөгөөр төрийн баяр наадмыг худалдаад авчихлаа гэж гүтгэсэн. Үүнийг нь би судалж үзэхэд тийм мэдээлэл гарсан байна лээ. Хэрэв иймэрхүү зүйл байгаад зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байгаа бол шалгахад болохгүй юм байхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаасай гэж хүсч байна.
Миний ойлгосноор Э.Оюунболд гомдол саналаа гаргасан гэж ойлгосон. Ер нь сүүлийн үед допингийн шинжилгээ авах гэж тэгж сүр болоод байдаггүй байсан. Одоо нарийн төвөгтэй авдаг болсон гэсэн. Баяр наадмын хууль гараад, шинжилгээ авдаг болсноос хойш тэр шинжилгээг нь өгч байсан. Тэр үед мэдэгдэхээр өгч байсан юм байхгүй. Сүүлийн үед өөр болдог болсон нь интернетэд тавигдсан бичлэгт байсан. Тэр бичлэгийг үзээд замбараагүй болдог болж дээ гэж бодсон. Энэ бүхнийг цэгцэлж журамд оруулахгүй бол болохгүй байх. Олон улсын лабораторид очсон шинжилгээ буруу гарах үндэс байхгүй гэж бодож байна. Маш олон улс орнуудын тамирчдын шинжилгээг хийж байгаа учир" гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.