Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 16
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд, Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк оролцож олон нийтэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, зээл санхүүжилт, эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Өдөрлөгийн үеэр Хөгжлийн банкны мэдээллийн асарт 150 гаруй иргэн хандаж зээл, санхүүжилтэд хэрхэн хамрагдах тухай, зээлийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсон асуудлыг мэдээллийн ажилтнуудаас сонирхож байна.
Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн боломжит шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой бодлогын банк бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх ач холбогдол бүхий дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийн эх үүсвэрээр хангаж ирсэн юм. Цаашид шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөр тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллахаар зорьж байна.
МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шинэчилсэн журмыг мөрдөн ажиллаж байгаа юм.
2018-2019 онд Засгийн Газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэн ажиллаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.