ОУХМ М.Анхцэцэгт гавьяат цол хүртээхийг уриаллаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 26 ・ 11

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна.  Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өгсөж өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг өргөж, хүрэл медаль хүртэж олны бахархалыг төрүүлээд байна. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртэв. 

Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн. Ийнхүү нялх биетэй ч амжилтаа ахиулахаар бэлтгэлдээ орж, монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн түүнд МУГТ цол олгох болсон хэмээн фэнүүдэд уриалга гаргаад байна. 

Түүний амжилтын хуудсыг эргэн сөхвөл, 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны ДАШТ-д түрүүлж, 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. М.Анхцэцэг ийн ДАШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн анхдагч амжилтын эзэн болоод байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zocnin / 2019 10 сар 15/

    linexen gabiuat egdeg xun xaibal ene oxind egeerei erenxiilegcn miniee er n niigmiin bailag buteej baigaa xumeesee shagnaarai ene xeden aliasalbadaa nart bolnoo

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 13/

    Баатар

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 30/

    Энэ бол монгол эмэгтэй хүнии хүч чадлыг дэлхиид мэдрүүлсэн гайхамшг учраас гавьяатыг шууд өг хошин шогиин малнууд.хүн доромжилж тоглоод гавьяат болдог юм бн лээ гавьяа дэлхиид

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 28/

    Ийм их булчинтэй, чадалтай эмэгтэйгийн доодох нь бас их тас хийтэл хавчих чадалтай байдаг байхдаа.

    Хариулах
  • ааа / 2019 09 сар 28/

    Ганцхан кг нэмж байгаад өргөн Алт авч чадаагүй арчаагүй тамирчинд гавьяат өгөх гэх нь буруу.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 27/

    GAVYAT ,IIM AMJILTIIN EZEN GAVYAT BISH YM BOL UUR HEN BHAVDEE. SAIHAN MONGOL OHIN . BIDNII BAHARHAL.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 27/

    ӨӨР ХЭНД ӨГӨХ ВЭЭ ДЭЭ

    Хариулах
  • c / 2019 09 сар 27/

    demjnee hir bargiin eejiin ohin ingej chadahgui erunhiilugch tsoliini ugchih baihaa

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 27/

    Хариулах
  • а / 2019 09 сар 27/

    Баяр хүргье, мундаг

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 26/

    Хариулах