Камертон хамтлагийн ахлагч гэдгээрээ анх урлагт хөл тавин тухайн цаг үедээ үеийн охидын шүтээн байсан дуучин Д.Болд одоо цагийн хамгийн чанартай уран бүтээлчийн нэг болж, хөдөлмөрөө үнэлүүлэн Төрийн соёрхолт хэмээх цолыг хүртсэн.
Үргэлж л шинийг эрэлхийлдэг тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлээсээ гадна “440Hz records” хэмээн шинэ студийн нээлтээ хийхээр бэлтгэл ажлуудаа төлөвлөжээ.
Дуучин Д.Болдын хувьд одоогоос 13 жилийн өмнө өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, дуучин Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид 4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг олны танил болгосон байдаг.
Тэгвэл энэ удаа шинэ студийн артистуудаар “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан таван залууг сонгон шинэ дуунуудыг олны хүртээл болгоход бэлэн болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.