“Сайхан ч юмдаа монгол хүн болж төрөх”, "Сайхан Монгол бүсгүй", “Хайраа”, “Харц” зэрэг олон сайхан дуугаараа хэдийнээ олны танил болсон дуучин Н.Ундрал ээлжит шинэ уран бүтээлээ цацлаа. Тэрбээр шинэ бүтээлдээ "Дурлаарай" гэх содон нэрийг өгчээ.
Уг дууны шүлгийг Татар хамтлагийн Заяа тэрлэсэн бол аяыг Д.Мөнхбаяр зохиожээ. Мөн дуу бичлэгийг Анир рекордс бичүүлсэн бол клипийг Dual zet бүтээсэн байна.