Шаардлага хангаагүй шатахуун борлуулсан компаниудын шийтгэлийг хэвээр үлдээв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 25 ・ 3

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байжээ. Шийтгэл ногдуулсантай холбогдуулан 8 аж ахуйн нэгж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхээс 6 аж ахуйн нэгжид ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг ШӨХТГ-аас мэдээллээ. Дээрх есөн аж ахуйн нэгж буюу Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК-иудийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний үр дүнгээр дээрхи 9 аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдсон байсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: