Роберт Паттинсоны цаасан хувилбартай гэрлэжээ

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 22

Өдгөө 25 настай Лорен Адкинс гэгч бүсгүй “Бүрэнхий” цувралын од, жүжигчин Роберт Паттинсонтой гэрлэхээр шийдсэн аж. Бүсгүй энэхүү хүслээ биелүүлэхийн тулд Паттинсоны хоёр метр өндөр картон цаасан биеийг нэгэн номын дэлгүүрээс худалдаж авч түүнийхээ төлөө  ердөө 20 доллар зарцуулсан байна. Улмаар бүсгүй Паттинсоны зурагтай “гэрлэжээ”.

Адинкс энэ талаараа “Бид Лас-Вегаст өнгөрсөн жил гэрлэсэн. Бид хоёр их аз жаргалтай байгаа. Хүмүүс намайг галзуу амьтан гэж боддог. Харин миний хувьд Роберт Паттинсоны цаасан хувилбар сэтгэл ханамжийг өгдөг бодит зүйл юм. Миний цорын ганц хайртай залуу бол тэр” гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх