Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яамыг Х.Баттулгын мэдэлд үлдээхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвшөөрчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 02 ・ 4

Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг сонгогдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт хуралдсан МАН-ын бага хурлаар АН-тай хамтран Засгийн газрыг байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан.
Энэ өдрийн маргаашнаас нь л шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг МАН, АН-ын удирдлагын түвшинд ярилцаж эхэлсэн байна. Мөн УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл ч Засгийн газарт хамтрах шийдвэр гаргажээ.


Шинэ Засгийн газрын сайдуудын нэр ч эхнээсээ тодорхой болоод байгаа юм.
Шадар сайдаар У.Хүрэлсүх ажиллах нь тодорхой болсон гэх агаад түүнд өрсөлдөгч бараг л үгүй аж.
Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарын тухайд дараах хүмүүсийн нэр бичигдээд байна.


Үүнд:
Сангийн сайдад  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга С.Бямбацогт нар, Гадаад харилцаа, Эдийн Засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн,  Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын УЗ-ийн гишүүн Д.Цогтбаатар нар, Батлан Хамгаалахын Сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар, Хууль Зүйн сайдад Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нар, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Оюун, МАН-ын УЗ-ийн гишүүн Д.Цогтбаатар нар яригдаж буй бөгөөд хараахан эцэслээгүй байгаа аж.


Харин Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, сайдаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ы Ерөнхийлөгч А.Мөнхбат, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй,  МАХН-ын ЕНБДарга Г.Шийлэгдамба , УИХ-ын гишүүн Г.Батхүү нар,  Уул Уурхай, Эрчим Хүчний сайдад МҮАН-ын дарга М.Энхсайхан,  Эрчим Хүчний яамны ТНБДарга асан Р.Жигжид нар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, АН-ын ЕНБ дарга Ц.Оюундарь нар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад МАН-ын бага хурлын гишүүн Т.Бадамжунай,  сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ нар, Боловрол, Шинжлэх Ухааны сайдад сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр, МАН-ын ЕНБдарга Ж.Мөнхбат,  МАХН-ын НБДарга З.Батбаяр нар, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ нар тус тус нам, бүлэглэл дотроосоо нэр дэвшээд буй бөгөөд удахгүй Ерөнхий сайд намуудын дарга нартай ярилцан, эцэслэх гэнэ.


Хамгийн сонирхолтой нэгэн шийд гарч буй нь УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгад Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яамыг өгч буй явдал гэнэ. Харин өөрөө сайд болох уу? Бие хамгаалагч Б.Батзаяагаа болгох уу гэдгээ эрхэм Х.Баттулгатан өөрөө шийдэх бололтой. Юутай ч уг яамаа ав, өөрөө сайд болвол уг нь зүгээр байна гэсэн хүсэлтийг Ерөнхий сайд түүнд тавьсан аж.

Ч.Явуу

Эх сурвалж: www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: