Ж.Ариунжаргалын "Тал нутгийн охин" дуу онлайн хөгжмийн бүх дэлгүүрт байршжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 31

Удам дагасан залуу дуучин Ж.Ариунжаргал тун удахгүй анхны клипээ олны хүртээл болгох гэж байгаа гэнэ. "Тал нутгийн охин" дууг түүнд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд аялгууг нь зохиож, шүлгийг реппер Quiza зохиож өгсөн байна.

Түүний аавыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэдгийг хүмүүс андахгүй мэднэ.

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ж.Ариунжаргалын шинэхэн дуу нь өдгөө FM сонсогчдын хүртээл хэдийнээ болсон бөгөөд хөгжмийн онлайн бүх дэлгүүрт байршжээ.

Түүнийг "содон" хоолойгоороо дуулахыг хүсэн хүлээж байсан гоёмсог дуугаа хэрхэн дуулсныг эндээс сонсоорой. Сүүлийн үед сонсогчид амьд хөгжмийг таашаах болсон тэгвэл "Тал нутгийн охин" дууг дууч бүсгүй маань 100 хувь амьд хөгжимтэй дуулжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.