”Спортын төв ордон”-ы заалыг бүх холбоодуудад шударгаар ашиглуулъя Ц.Одонбаяр дарга аа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 02 ・ 1
 

 

Бүх зүйлийг хувьчилж, үнэ чөлөөлснөөр ард иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж, зөвхөн хувийнхны бизнес хөгжинө гэсэн өрөөсгөл ойлголт ард хоцорчээ. Төр хамгийн муу менежер байдаг жишээ олон зүйл дээр харагдаж байгаагийн нэг нь спортын ордон юм. Баригдаж эхэлсэн цагаасаа монголын бүхий л спортын салбарынхны хоёр дахь гэр, бэлтгэлийн суурь бааз, амжилтын гол түлхүүр нь болж байсан Спортын төв ордон орчин үеийн шаардлага хангахгүй болоод удаж буй.

Гэвч одоог болтол энэ ордонг засаж сайжруулах талаар бодитой хийсэн ажил алга. Хэдэн жилдээ нэг удаа гаднах өнгийг нь сольж, дотор ханыг нь будсан төдий болоод жилийн дөрвөн улирлын турш ашигласаар.

Засаг Спортын төв ордонг мэдэлдээ байлгаж, маркетинг менежментгүй хөсөр орхиж байгаагийн ганц шалтгаан нь бүх холбоодод ижил тэгш үйлчлэх, Биеийн тамир спортын газар /БТСГ/ өөрсдийн гэсэн бэлтгэлийн төвтэй байх гэсэнтэй холбоотой. БТСГ нь шигшээ багийг зангидаж авч явах ёстой бөгөөд тамирчдыг бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангах үүрэгтэй. Бас спортын дунд сургуулийн суурь бааз нь болж, монголын спорт холбоодтой хүсэлт гаргасных нь дагуу хамтран ажиллах ёстой.

Гэхдээ ССАЖЯ-ны харъяа Бэлтгэлийн төв нь үндсэн чиг үүргээсээ хазайгаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Олон жилийн турш спорт холбоодын тэмцээн уралдааныг хүлээн авч, зохион байгуулах боломжоор хангадаг байсан энэ газар одоо зөвхөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ эзэмшил болжээ.

Спортын ордонд волейбол, бокс, чөлөөт бөх, сагсан бөмбөг гээд спорт холбоодын заалны бүхий л тэмцээн уралдаан, нас насны ангилалын УАШТ явагддаг уламжлал ард хоцорч, одоо МҮСБХ өөрсдийн хүссэн тэмцээнээ энд явуулж буй. Бусад холбоод хүсэлт гаргаад ч нэмэргүй. Жилийн турш хуваарь гаргасан гэдгээр ам  таглана. Арга ядсан холбоодууд өдрийн сая төгрөгийн өртөгтэй, үзэгч очдоггүй “Буянт Ухаа” ордонд тэмцээн уралдаанаа явуулсан болоод дуусгана.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: