“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2019 11 сар 18

 

   2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.

   Тэд энэ хугацаанд 4-н цомог гаргаж, 60 гаруй дуу, 3-50-н клип, бие даасан 7-н тоглолт зэрэг нөр их уран бүтээлийн эзэд болжээ. Ийнхүү "Take off хамтлаг" нь 15-н жилийн ойгоо үзэгч сонсогчидтойгоо хамт тэмдэглэхээр 11-р сарын 23-нд “UB palace”-ын концертын их танхимд “Хайрын нислэг” шоу тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт нь амьд хөгжим, тайз дэлгэцийн шинэ шийдэл буюу 3D преоктор ашиглан тоглолтын агуулга нислэгийг тодотгон гаргасан томоохон байгууламж, тайз заслыг хийж байна.  

   Мөн хамтлагийн ойн баярт “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Б.Баярцэцэг, A-Cool, “Lumino” хамтлаг оролцох юм. Энэхүү “Хайрын нислэг” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч, соёл урлагийг дэмжигч “Дархан минж” ХХК оролцож байгаа юм. Ингээд “Take off” хамтлагийн дуунд дуртай үзэгч сонсогч та бүгдийг урьж байна.

Хамтдаа нисцгээе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх