Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр "Зүүдний хаалган дээр" клипээ цацаж, фэнүүдээ өвөрмөц зүүдний ертөнцөөр аялуулаад авсан. 

 

 

Тэрбээр ганцхан өөрийн чансаатай уран бүтээлээ хүргээд зогссонгүй. "440Hz records"-ын залуу артистуудынхаа бүтээлээр рок, попод тэсрэлтийг хийх нь тэр.

https://www.dorgio.mn/uploads/2019/10/23ee6ecdb5b360cacf173e96e73ce77b.jpg

Ж.Аринжаргалд "Тал нутгийн охин" дууг зохион өгч, түүний гоёмсог дуугаа дуулах мөрөөдлийг нь биелүүлэв. Өдгөө Youtube хуудаст 394 мянган хүний хүртээл болж, Ариугийн яруу хоолойг сонсогчид биширч сууна.

 

 

Ердөө цацагдаад гуравхан хонож байгаа "Гэрэл" клипийн эзэн бол Б.Билгүүн. Түүний шинэ уран бүтээлийг фэнүүд нь тэсэн ядан хүлээсээр байв.

 

Өнөөдрийн байдлаар түүний шинэхэн бүтээлийг 22 мянган хүн үзсэн бөгөөд өнгө нэмсэн сайхан бүтээл болсныг нь магтан сайшааж байна.