Найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино шилдэг 24-т багтлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болдог "Цүрүкава" богино хэмжээний кино наадамд залуу найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино оролцож байна.

Уг  наадамд энэ жил 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг сонгоход Монголын энэ бүтээл багтжээ. Сонгосон 24 бүтээлийг энэ сарын 22 буюу өнөөдөр олны хүртээл болгоно. Маргааш  шагнал гардуулах ёслол  болно. 

Найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кинонд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг 7 минутад харуулснаараа онцлог аж. Ц.Дэнсмаагийн найруулсан “Зам” богино хэмжээний бүтээл гурван жилийн өмнө Японы Киото хотноо болсон Оюутны олон улсын кино наадамд оролцож шилдэг 16 киноны нэгээр шалгарч байжээ. Тиймээс түүний уран бүтээл япончуудад танил болсон юм байна.

https://www.montsame.mn/mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх