Анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1", Орхидос 2”, "Аюултай харилцаа" зэрэг олон жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээж үзэгчдийн эчнээ танил болсон. Эрчүүдийг харцыг булаадаг сайхан бүсгүй сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа билээ.
Тэгвэл тэрбээр мэргэжлийн кино зохиолч, продюсер болжээ. Энэ тухайгаа "4 жил суралцсаны эцэст нь би энэ бүхний ард гарч чадсандаа маш их баяртай байна. Би нь Мастер.аа амжилттай төгсөж чадлаа.
Монголын анхны хөгжимт театрын жүжигчиний мэргэжлээр 2005 онд төгссөнөөс хойш олон сайхан уран бүтээл дээр ажилласан. Харин одоо та нар минь намайг дан ганц жүжигчин бус бас продюсер, кино зохиолч гэж дуудаж болох нь ээ. Би нь Америкийн Нэгдсэн Улсын Миссүри Мужийн Их Сургуулийн СОЁЛ УРЛАГ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙГ, Кино зохиолч, Продюсер мэргэжлээр Мастер хөтөлбөрийг амжилттай төгслөө. Мөн нэмээд мэргэжлийн кино зохиолчийн Сертификат хамт давхар мэрэгжлээр төгсөж байгаагаа дуулгаж байгаадаа баяртай байна.
Энэ бүх цаг хугацаанд надтай хамт байсан болон миний амжилт, аз жаргал, сайн сайханы төлөө чин сэтгэлээсээ хүсэж, амжилтийн дээдийг ерөөж, үргэлж дэмжиж бүх хүмүүст маш их баярлаж талархаж байгаа хэлмээр байна. Мөн энэ бүх цаг хугацаанд хүнд хэцүү үедүүдэд минь надад тусалж дэмжиж, алтан зөвлөгөөгөө хайрлаж, урмын сайхан үгээрээ урам хайрлаж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.
Суралцаж байх хугацаанд шантрах, гутрах, сэтгэлээр унах, бүтэлгүйтэх гэх мэт олон хүнд хэцүү үе байсан ч би бууж өгөөгүй. Учир нь надад итгэж, дэмжиж, сайн сайханыг хүсэж байсан тэдгээр хүмүүсийн хүсэл, итгэл үнэмшилүүд намайг үргэлж хурцалж, илүү их эрч хүчтэй болгодог байсан.
Гэр бүл, багш нар, найз нөхөд, хамт олон, уран бүтээлч хамтрагчид, болон хамт сургуульд суралцаж байсан болон байгаа Монгол оюутнууддаа, болон намайг үргэлж дэмжиж урмын сайхан үгсээ хайрлаж байдаг Монголчууддаа, мөн намайг энэ бүхнийг хийж чадна, ард нь гарч чадна гэж итгэж дэмжиж тусалж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Та нартаа маш их хайртай шүү. Цаашдаа илүү их хичээх болно" хэмээн өөрийн цахим хуудаснаа хуваалцлаа.